2025-12-21

Нийтлэлийн гарчиг

"Юм мээрэн" брэндийн тухай 

XVII зууны Монгол төрийн шинэчлэлээр үүссэн “мээрэн” гэх нэр нь үгийн жин, ухааны тэнцвэрийг мэдэрч, сэтгэлийг эв эеэр зангидагч байсан гэлтэй. XX зууны эхэн үед Чингэлийн голын хөвөөнд төрсөн Юм мээрэн нь ухаан, шударга ёс, нэр төрөөрөө ард олны итгэлийг хүлээсэн нэгэн. Түүний нэр Монголын баруун нутгаар өнө мөнхөд алдаршсан. Өнөө цагийн “Юм мээрэн” брэнд нь түүний нэрийг мөнхөлж, уламжлалт ухаан, монгол урлагийн гоо зүйг орчин үеийн шаазан технологи, уран хийцтэй хослуулан, сэтгэлд хүрэх өвөрмөц бүтээлүүдээр дахин амилж байна. Юм мээрэнгийн гуч охин Балжаагийн Отгонжаргал нь түүний нэрийг орчин үеийн урлагийн бүтээлд мөнхөлөн амилуулж, “Юм мээрэн” брэндийг үүсгэн байгуулан биет бус соёлын өвийг дэлхий дахинд түгээхийг зорьсон юм.